Долоодохь лекц

Амь алах асуудал

Амь алах энэ асуудал маш их хурц, бясалгаж байгаа хүнээс, бид нэлээд хатуу шаардана, бясалгаж байгаа хүн амийг алж болохгүй. Буддизм байсан ч, бумбынх байсан ч, чимонь бясалгал байсан ч, ямар нэг үүд, ямар нэг бүлэг байсан ч, зөвхөн л ариун номын бясалгал байвал, үүнийг маш туйлын гэж үздэг, амь алж болохгүй, энэ бол лавтай юм. Яагаад гэвэл амь алсаны дараа маш их том асуудал гардаг, бид та бүгдэд нарийнаар яръя. Амь алахыг, балар эртний Буддын шашинд гол нь хүн алахыг ярьдаг байсан, энэ бол хамгийн ноцтой нь юм. Дараа нь, амьтай том зүйл, том мал эсвэл арай том байгаа амьтай зүйлийг, бүгдийг нь ноцтой гэж үздэг. Бясалгалын оронд яагаад үргэлж амийг алах асуудлыг тийм их ноцтой гэж үздэг вэ? Урьд нь Буддын шашинд ингэж ярьдаг байсан, үхэх болоогүй амийг алчих юм бол, өнчин сүнс болчихдог. Урьд нь гэтэлгэх гэж ярьдаг, ийм хүнийг л гэтэлгэдэг. Гэтэлгэж өгөхгүй бол, эдгээр амьнууд идэх уух юм байхгүй, маш хэцүү байдалд орчихдог, үүнийг хуучны Буддын шашинд ярьдаг байсан.

Бид ингэж яръя, нэг хүн нөгөө хүнд муу зүйл хийсэн бол, тэр түүнд маш их буян өгөөд төлдөг, үүнийг өөр хүний юмыг эзэмшсэн гэх мэт талаар бид ярьдаг. Гэхдээ гэнэт нэг амийг устгачихвал, амьтан байсан ч, өөр био байсан ч, энэ нь нэг маш том нүгэл бий болчихдог. Өмнө нь амийг алах нь хүнийг алахыг ярьдаг байсан, нүгэл маш их үүсдэг. Гэхдээ жирийн амьтай зүйлийг алахад бас хөнгөн биш, шууд маш их нүгэл үүсдэг. Ялангуяа бясалгаж байгаа хүн, бясалгалын явцад, өөр өөр давхаргад чамд багахан гайг тавьдаг, энэ бүгд чиний өөрийн нүгэл, чиний өөрийн гай, чамайг дээшлүүлэхийн тулд чамд өөр өөр давхаргад тавьж өгдөг. Чи зөвхөн зан авираа дээшлүүлэхэд л, түүнийг давчихна. Гэхдээ гэнэт ийм их нүгэл ирчихвэл, чи яаж давах юм? Зан авирын түвшингөөрөө, чи үндсэндээ давж чадахгүй, магадгүй чи үндсэндээ бясалгаж чадахгүй болчихно.

Бид ингэж олж харсан, нэг хүн төрөхөд, энэ сансар ертөнцийн орон зайнд нэг зохисон хүрээн дотор маш олон тэр нэг цагт төрдөг, тэд бүгд түүнтэй яг адилхан, адилхан нэртэй, хийсэн зүйлүүд нь бас бараг адилхан, иймээс тэднийг түүний бүхэл бүтэн хэсгийн нэг хэсэг гэж нэрлэж болно. Үүнд ийм нэг асуудал чирэгддэг, хэрэв нэг амьтай бодь(өөр том амьтны амь бодь бас адилхан), гэнэт үхчихвэл, орон зай болгонд байгаа тэр бүгд хуучны тогтсон амьны явцыг дуусгаагүй, бас маш олон жил амьд байна. Тэгвэл үхсэн энэ хүнд очих газар байхгүй байдалд орно, ертөнцийн орон зайнд жингүүдлээд л байж байдаг. Хуучин өнчин сүнс гэж ярьдаг байсан, идэх уух зүйл байхгүй, маш гашуун зовлонтой, магадгүй ийм л юм. Гэхдээ бид үнэндээ тэр нэг маш аймшигтай байдалд орсоныг харсан, тэр үргэлж ингээд хүлээгээд л байна, бүх орон зайндахь түүний бүх амьны явц дуусах хүртэл хүлээнэ, тэгээд цуг өөрсдийнхөө очих газраа олно. Хугацаа нь улам урт байвал, түүний амссан гашуун зовлон улам их болно. Түүний амссан гашуун зовлон улам их байвал, түүний зовлонг бий болгосон нүгэл нь үргэлж энэ амийг алсан хүний биенд нэмэгддэг, чи боддоо чамд ямар их нүгэл нэмж байна вэ? Бид үүнийг гон чадвараар харсан. Бид бас ийм нэг байдлыг харсан: Нэг хүн төрөхөд, тусгай тогтсон нэг орон зайд түүний нэг насны орших хэлбэр байдаг, өөрөөр яривал, түүний амь нь аль нэг хэсэгт хүрчихвэл, юу хийх ёстой нь, үүн дотор бүгд байгаа. Хэн түүний нэг насыг зохицуулсан бэ? Ойлгомжтой, үүнийг бүр дээд зэргийн амь хийсэн зүйл. Жишээ яривал, бидний энгийн хүний нийгэмд, тэр төрсөний дараа, тэр энэ гэрт, энэ сургуульд, эсвэл том болоод энэ ажлын газарт байж байна, түүний ажлын дагуугаар нийгмийн янз бүрийн тал дээр харилцаа үүснэ, өөрөөр яривал бүх нийгмийн байрлуулалтыг бүгдийг нь ингэж байрлуулсан байдаг. Гэхдээ энэ амьтай бодь гэнэт үхсэн учраас, хуучны тусгай тогтсоны дагуугаар зохицуулагдахгүй болно, өөрчлөлт гарна. Тэгвэл хэн энэ зүйлийг будилаантуулсан бэ, нөгөө дээд зэргийн амь түүнийг өршөөхгүй. Та бүгд боддоо, бясалгал хийдэг хүний хувьд, бид дээд давхарга руу бясалгана, нөгөө дээд давхаргын амь түүнийг өршөөхгүй, тэгвэл чи хэлдээ, тэр яаж бясалгах юм? Зарим хүний багш нь энэ зүйлийг зохицуулсан тэр дээд зэргийн амьны давхаргыг гүйцэхгүй, иймээс түүний багш бас дагаад аюулд унана, доош унагана. Чи бодолдоо, энэ жирийн асуудал юм уу? Иймээс хэзээ нэг өдөр ийм зүйл хийчихвэл бясалгахад маш их хэцүү.

Фалунь Дафаг бясалгадаг сурагчдын дунд, магадгүй дайны үед байлдаж байсан хүн байгаа. Тэр дайн чинь бүх их тэнгэрийн байдал өөрчлөгдсөнөөс гарсан нэг байдал юм, чи зөвхөн тэр байдлын дундын нэг итгээд юм. Тэнгэрийн байдал өөрчлөгдөхөд доогуур хүн хөдлөхгүй бол, энгийн хүний нийгэмд ийм нэг байдал гарахгүй болно, тэгвэл тэнгэрийн байдал өөрчлөгдөж байгаа гэж ярьж болохгүй болно. Тэдгээр зүйл том өөрчлөлтийг дагаад өөрчлөгдөж байгаа юм, тэр зүйлийг бүгдийг нь чам дээр тооцоолж болохгүй. Бидний энд ярьж байгаа нь өөртөө олохын тулд, эсвэл өөрийнхөө ашиганд ханахын тулд, эсвэл өөрийнхөө ямар нэг зүйлд нөлөөлсөн, тэгээд заавал өөрөө муу зүйл хийгээд бий болгосон нь нүгэл. Аливаа бүх том орон зайны өөрчлөлтөд холбогдоход, нийгмийн том байдал өөрчлөгдөхөд, энэ нь чиний асуудалд харъяалагдахгүй.

Амь алах нь маш их нүглийг бий болгодог. Зарим хүн ингэж боддог: амийг алж болохгүй болсон, би гэртээ хоол хийдэг, би алахгүй бол, манайхан юу идэх юм? Энэ нарийн асуудал надад хамаагүй, би чинь бясалгаж байгаа хүнд ном ярьж байгаа, жирийн хүнд хамаагүй яаж амьдрахыг ярьж байгаа юм биш. Бодит асуудалд яаж хандах вэ, тэгвэл аугаа номоор цэгнэ, чи яаж хийвэл зүгээр байна, тэгэж хий. Энгийн хүн юу хийх бодолтой байна түүнийгээ хийдэг, энэ нь энгийн хүний зүйл, хүн болгон жинхэнэ бясалгавал энэ нь боломжгүй. Мөн бясалгаж байгаа хүний хувьд, дээд шалгуураар шаардах ёстой, иймээс энэ нь бясалгаж байгаа хүнд тавьсан нөхцөл юм.

Зөвхөн хүн, амьтнаас гадна, ургамал бас амьтай, өөр өөр орон зайд янз бүрийн бие бодь бүгд амьтай байдаг. Чиний тэнгэрийн нүд номын нүд нээгдэх давхаргад нээгдэхэд, чи чулуу, хана, ямар зүйл ч бүгд чамтай ярина, мэндлэнэ. Магадгүй зарим хүн ингэж боддог: тэгвэл бидний идсэн үр тариа, ногоо бүгд амьтай; гэрт ялаа, шумуул байвал яах уу? Зун хазаад хэцүү, харахад тэнд хазаад хөдлөхгүй, ялаа идэх юман дээр суугаад заваан харагдаад, бас алж болохгүй. Би та бүгдэд хэлье, бид хамаагүй шалгаангүйгээр амийг алж болохгүй. Гэхдээ бид ч бас сэтгэлээсээ айж сүүдрээсээ цочдог ийм хүн байж болохгүй, дандаа ийм жижигхэн зүйлд анхаарч, замаар явсан ч шоргоолж алахаас айгаад, үсэрч явна. Би хэлбэл чи их ядарч амьдарна, тэр дахиад зууралдсан сэтгэл биш гэж үү? Чи үсрээд явсан, шоргоолжон дээр гишгээгүй, гэхдээ зөндөө их микробыг, чи гишгээд алсан. Бичил доогуур бас маш олон бүүр жижигхэн амьтай бодь байдаг, мөн мөөгөнцөр ба бактери байгаа, чи магадгүй зөндөө гишгээд алсан, тэгвэл бид амьдарсаны хэрэггүй. Бид ийм янзын хүн байж болохгүй, ингэвэл бясалгах боломжгүй. Том зүйл дээр анхаарах ёстой, сүр жавхлантай бясалга.

Бид хүмүүс амьд байвал хүний амьд байх эрхийг хамгаалах ёстой, иймээс амьдрах орчин бас хүний амьдрах шаардлагад нийцэх ёстой. Бид нар зориуд амьд бодийг хохироож алж болохгүй, гэхдээ бид ч бас хэтэрхий жижиг зүйлд баригдаж болохгүй. Жишээ нь ногоо, тарьсан үр тариа бүгд амьтай, бид ч түүнийг амьтай байгаа учраас идэж уухгүй болчихвол болохгүй, тэгвэл яаж бясалгах юм? Хэв хэмжээтэй байх ёстой. Жишээ нь чи зам дээр явахад, шоргоолж, хорхой чиний хөлөн доогуур орчихвол, чи гишгээд ална, магадгүй тэр үхэх ёстой, яагаад гэвэл чи зориуд тэдгээрийг алсан биш. Биогийн оронд эсвэл өөр микробонд бас байгалийн тэнцвэрийн асуудал яригддаг, ихэдчихвэл бас үерлэнэ. Иймээс бид сүр жавхлантай бясалгахыг ярьдаг. Гэрт ялаа, шумуул байвал, бид тэдгээрийг хөөж гаргана, цонхондоо тор хийгээд оруулахгүй. Гэхдээ заримдаа хөөж гаргаж чадахгүй бол, албал ал. Хүн суудаг орон байрт, тэр хүнийг хазана хүнийг хохирооно мэдээж түүнийг хөөж гаргана, хөөж гаргаж чадахгүй байвал, түүнийг хүн хазаад байж байгааг харж сууж болохгүй. Чи бол бясалгаж байгаа хүн айхгүй, эсэргүүцэх чадвартай, гэрийн чинь хүн бясалгадаггүй, энгийн хүн юм, энд бас нэг халдварлах өвчний асуудал байгаа, хүүхдийн нүүрэн дээр хазаж байгааг нь зүгээр хараад сууж болохгүй.

Та бүгдэд нэг жишээ яръя, Шагжамүнигийн эхэн үед ийм нэг үлгэр байсан. Нэг өдөр ой модонд байхдаа, Шагжамүни усанд орох гэж байсан, тэр шавиа ванныг цэвэрлэ гэсэн. Түүний шавь нь очоод харахад, ваннд зөндөө хорхой байсан, ванныг цэвэрлэх юм бол хорхойнуудыг ална. Шавь нь буцаж ирээд Шагжамүнид хэлсэн: ванн дотор зөндөө хорхой байна. Шагжамүни түүнийг хараачгүй, нэг үг хэлсэн: чи очоод ванныг цэвэрлэчих. Тэр шавь нь ванны дэргэд очоод харахад яаж цэвэрлэхээ мэдэхгүй, цэвэрлэвэл хорхой нь үхнэ, тэр дахин тойрч ирээд Шагжамүнигээс асуусан: багшаа, ванн дотор дүүрэн хорхой байна, цэвэрлэвэл хорхой нь бүгд үхнэ. Шагжамүни түүнлүү хараад ярьсан: би чамаар цэвэрлүүлэх гэж байгаа нь ванн. Шавь нь гэнэт ухаарсан, тэр дороо ванныг цэвэрлэсэн. Үүн дотор ийм нэг асуудлыг тайлбарласан, хорхой байгаа учраас, бид усанд ч орохгүй болох юм уу; шумуул байснаас, бид гадуур өөр газар хайж хонох юм уу; үр тариа ба ногоо бүгд амьтай учраас, хүзүүгээ боогоод идэж уухгүй байх юм уу. Ийм биш, бид энэ харилцаанд зөв хандах ёстой, сүр жавхлантай бясалгана, бид зориуд амьд бодийг алж хохироохгүй байвал л болоо. Хүн хүний амьдрах орон зай ба амьдрах нөхцөл байх ёстой, бас сахин хамгаалах ёстой, хүн амийг ба жирийн амьдралыг сахих ёстой.

Хуучны зарим хуурамч чигон багш нар ингэж ярьдаг байсан: билгийн улирлын 1, 15нд амийг алж болно. Зарим хүн бас ингэж ярьдаг: хоёр хөлтэйг нь алж болно. Хоёр хөлтэй нь амьтай зүйл биш юм шиг. Билгийн улирлын 1, 15 нд амь алвал амь алах тоонд орохгүй юм шиг, энэ нь ямар шороо ухаж байгаа юм уу? Зарим нь хуурамч чигон багш нар юм, тэр ямар зүйл ярьдаг, ямар юм хөөцөлддгөөс нь түүнийг ярьж хийж байгааг нь ялгаж болно, аливаа ийм янзын яриатай чигон багш нарт ер нь сүнс шингэсэн байдаг. Чи хардаа үнэг биен дээр нь шингэсэн тэр чигон багш тахиа идэж байгаа байдал нь ёстой чоно бар шиг, ясыг нь хүртэл үлдээх дургүй.

Амь алах нь зөвхөн маш ноцтой нүгэл бий болохоос гадна, бас нинжин сэтгэлийн асуудал холбоотой байдаг. Бид бясалгаж байгаа хүмүүс нинжин сэтгэлтэй байх ёстой биз дээ? Бид нараас нинжин сэтгэл гарахад, магадгүй бүх амийг харахад бүгд гашуун зовлонтой, хэнийг харсан ч гашуун зовлонтой байдаг, ийм асуудал гардаг.

Мах идэх асуудал

Мах идэх бас нэг хурц асуудал, гэхдээ мах идэх нь амь алж байгаа юм биш. Та нар ном сураад ийм урт хугацаа өнгөрч байна, бид та бүгдийг битгий мах ид гэж шаардаагүй. Маш олон чигон багш нар чамайг ангид нь ороход, чамд ингэнэ: одоогоос эхлээд мах идэж болохгүй. Магадгүй чи ингэж бодно: гэнэт мах идэж болохгүй, бодолдоо бэлтгэлтэй байгаагүй. Магадгүй өнөөдөр гэртээ тахиа чанасан, загас чанасан, маш их гоё үнэртсэн гэхдээ идэж болохгүй. Шашинд бясалгахад бас ийм байдаг, хүчээр чамайг идүүлэхгүй. Ер нь Буддизмын бясалгалд, зарим Бумбын бясалгалд бас идэж болохгүй гэдэг. Бид нар энд чамайг ингэж хий гэж хэлээгүй, гэхдээ бид бас үүнийг ярьдаг. Тэгвэл бид нар яаж ярьдаг вэ? учир нь бидний энэ бясалгал нь ном хүнийг бясалгадаг бясалгал юм. Ном хүнийг бясалгадаг бясалгал нь, зарим байдал нь гоноос, номноос илэрч гардаг. Бясалгал хийх явцад, өөр өөр давхаргад өөр өөр байдал гардаг. Тэгвэл ямар нэг өдөр эсвэл өнөөдөр би энэ хичээлийг ярьж дууссаны дараа зарим хүн ийм нэг байдалд орно: мах идэж чадахгүй, үнэрлэхэд л шинхэг үнэртэй, идэхэд бөөлжмөөр. Зориуд чамайг хязгаарлаад идүүлэхгүй эсвэл чи өөрийгөө зориуд хязгаарлаад идэхгүй байгаа юм биш, мөн энэ нь чин сэтгэлээс гарна. Энэ давхаргад хүрэхэд, гоноос тусгагдсанаар идэж болохгүй болдог. Тэр ч байтугай чи залгих л юм бол, үнэндээ бөөлжиж гаргана.

Бидний хуучны сурагч нар бүгд мэднэ, Фалунь Дафаг бясалгахад ийм байдал гардаг, өөр өөр давхаргад өөр өөр байдлаар тусгагдаж гарч ирнэ. Бас зарим сурагчийн хүсэл нь нэлээд их, мах идэх сэтгэл нь маш хүчтэй, жирийн үед их мах иддэг. Өөр хүн маханд шинхэг үнэрийг мэдрэхэд, харин тэр шинхэг үнэргүй гэж мэдэрдэг, бас идэж чадна. Түүний энэ сэтгэлийг орхиулахын тулд, яах вэ? Тэр мах идчихвэл гэдэс нь өвдөнө, идэхгүй байвал өвдөхгүй, ийм байдал гарна, утга нь идэж болохгүй юм. Бидний энэ үүдэнд үүнээс хойш мах идэх хувь тавилангүй болсон гэж үү? Тийм биш. Яаж энэ асуудалд хандах вэ? Идэхгүй бол жинхэнэ чин сэтгэлээс идэж чадахгүй. Зорилго нь юу вэ? Хийдэд бясалгахад албадлагаар чамайг идүүлэхгүй ба бидний энэ янзын тусгагдаж гарсанаар идэж болохгүй, эдгээр нь хүн маханд дуртай энэ хүслийг ба зууралдсан сэтгэлийг орхиулахын тулд юм.

Зарим хүн аягаа баричихаад мах байхгүй бол, ёстой хоол хоолойгоор нь давахгүй, энэ бол энгийн хүний хүсэл. Нэг өдрийн өглөө би Чанчуаны Шэнли цэцэрлэгийн хойд үүдний замаар өнгөрсөн. Гурван хүн шуугилдан хойд үүдээр гарч ирсэн, нэг хүн нь ингэж ярьсан: ямар бясалгалаар хичээллэх юм мах ч идэж болохгүй, арван жилийн насыг хассан ч би иднэ!Тийм хүчтэй хүсэлтэй. Та бүгд боддоо, ийм хүслийг орхих ёстой юм уу үгүй юм уу? Орхих ёстой нь лавтай. Хүн бясалгах явцад хүний янз бүрийн хүсэл, зууралдсан сэтгэлийг л орхих юм. Тодорхой хэлбэл, мах идэх сэтгэлийг орхихгүй бол, наад зууралдсан сэтгэлийг орхиогүй биш гэж үү? Бясалгаад үр дүнтэй болж чадах юм уу? Иймээс зууралдсан сэтгэл л байвал, орхих ёстой. Гэхдээ үүнээс хойш үүрд идэж болохгүй юм биш, мах идүүлэхгүй нь зорилго нь биш, зорилго нь чамд энэ зууралдсан сэтгэлийг л байлгуулахгүй юм. Хэрэв мах идэж болохгүй энэ хэсэг хугацаанд, чи энэ зууралдсан сэтгэлийг орхичихвол, дараа нь магадгүй дахиад иддэг болчихно, тийм шинхэг үнэртэй биш болчихно, идэхэд бас хачин биш болно, энэ үед чи идэж болно, зүгээр.

Чи идэж чадах үед, чиний зууралдсан сэтгэл аль хэдийн байхгүй болчихсон байна, мах идэх хүсэл нь аль хэдийн байхгүй болчихдог. Гэхдээ нэг том өөрчлөлт гарна, дараа нь дахиад мах идэхэд тийм амттай биш болно, гэрийнхэн нь хийвэл дагаж иднэ, хийхгүй бол санаанд орохгүй, идэхэд бас амтгүй, ийм байдал гардаг. Гэхдээ энгийн хүний дунд бясалгахад маш их төвөгтэй, гэртээ үргэлж л махтай хоол хийгээд, хугацаа нь уртсахад, чи идээд бас л амттай гэж мэдэрнэ, дараа нь дахин дахин ийм байдал гарна, бүх бясалгалын явцад олон удаа дахин дахин гардаг. Гэнэт чи дахиад идэж чадахгүй болно, идэж чадахгүй бол идэхгүй, үнэндээ идэж болохгүй, идчихвэл бөөлжинө; чи идэж чадвал ид, байдлаа л дага. Мах идэх идэхгүй нь зорилго биш, зууралдсан сэтгэлийг чинь л орхих нь зорилго юм.

Бидний Фалунь Дафагийн энэ үүд нэлээд хурдан явдаг, чи зан авираа дээшлүүлвэл, давхарга болгоныг маш хурдан нэвтэрнэ. Зарим хүн угаасаа маханд тийм дуртай биш, байгаа байхгүй нь хамаагүй байдаг. Ийм хүн нэг хоёр долоо хоногт үргэлжилээд л өнгөрчихнө, энэ сэтгэлийг шатлалаар байхгүй болгодог. Зарим хүн нэг, хоёр, гурван сар, магадгүй хагас жил үргэлжилдэг, маш онцгой байдал байхгүй бол нэг жил хүрэхгүй дахиад идэж болно. Учир нь мах нь одоо хүний идэх хүнсний нэг гол хэсэг зүйл юм. Гэхдээ хийдийн дотор бясалгаж байгаа хүн мах идэж болохгүй.

Бид Буддын шашинд мах идэхийг яаж үздэггийг нь яръя. Хамгийн эртний балар эртний Буддын шашин мах идэхийг хорьдоггүй байсан. Тэр үед Шагжамүни шавиа дагуулаад ой модонд маш их гашуун зовлонтой бясалгахдаа, үндсэндээ махыг хорих сахил санваарь байгаагүй. Яагаад байхгүй байсан бэ? Учир нь тэр үед Шагжамүни 2500 жилийн өмнө номыг тараахад, хүн төрөлхтний нийгэм маш их буурай байсан, маш олон газарт тариалан байсан, маш олон газарт тариалан байхгүй байсан, тариалангийн газар нь маш их цөөхөн байсан, энд тэндгүй ой модтой. Үр тариа маш их ховор, бас маш бага байсан. Дөнгөж балар эртний нийгмээс явж гарсан хүн, гол нь анчлалаар амьдарч, олон газарт ихэвчлэн мах иддэг байсан. Шагжамүни хамгийн их хэмжээгээр хүний зууралдсан санааг орхиулахын тулд, янз бүрийн хөрөнгө мэтийн зүйлст хүргэдэггүй байсан, шавиа дагуулаад хоол гуйдаг, хувь ерөөлийг билэгддэг байсан. Хүмүүс юу өгнө түүнийг л иддэг байсан, бясалгадаг хүний хувьд бас идэх юмыг ялгаварлаж болохгүй, өгсөн хоолонд нь магадгүй мах байна.

Балар эртний Буддын шашинд зарим хүнсийг хориглохыг ярьдаг байсан. Иймээс хориотой хүнс нь балар эртний Буддын шашинаас ирсэн, гэхдээ одоо мах идэхийг хориотой хүнс гэж ярьдаг. Үнэндээ тэр үеийн хориотой хүнсийг мах гэж байгаа юм биш, сонгино, жань, сармис эдгээр зүйлийг ярьж байгаа юм. Яагаад тэдгээрийг хориотой хүнс гэдэг байсан бэ? Одоо зөндөө хувраг ч гэсэн ойлгохгүй, яагаад гэвэл тэдний ихэнх нь жинхэнэ бясалгахыг ярьдаггүй, маш олон зүйлийг бас мэдэхгүй. Шагжамүнигийн заасан зүйл нь "хориглох, самтат орох, гэгээрэх" юм. Хориглох нь энгийн хүний бүх хүслийг хориглох; самтат орох нь бясалгаж байгаа хүн бүр мөсөн самтат сууж, дияанд сууж бясалгана, бүр мөсөн самтат орно. Самтат оруулахгүй байгаа бүх үймүүлэх зүйлүүдийг, бясалгуулахгүй байгаа зүйлүүдийг, бүгдийг нь айхтар үймүүлэлт гэж үздэг, хэн нэгэн сонгино, жань, сармис идчихвэл, үнэр нь маш хурц. Тэр үед хувраг ой модонд, уулын аманд, долоон найман хүн нэг тойрог болон суугаад, тойрог тойргоор самтат суудаг байсан. Хэрэв хэн нэгэн тэдгээр зүйлийг идчихвэл, маш их хурц өдөөх үнэр гардаг, самтат суухад нөлөөлдөг, хүн самтат ороход нөлөөлдөг, хүнийг бясалгахад нь айхтар үймүүлдэг. Иймээс ийм нэг сахил санваарь байдаг, түүнийг хориотой хүнс гэдэг, эдгээр зүйлийг идүүлэхгүй. Хүний биед бясалгаж гаргасан маш олон амь бодь бүгд энэ муухай үнэрийг зэвүүцдэг. Сонгино, жань, сармис бас хүний хүслийг өдөөдөг, их идчихвэл амтанд нь ордог, иймээс түүнийг хориотой хүнс гэдэг.

Хуучин маш олон хуврагнууд маш өндөр давхаргад бясалгаад хүрсэний дараа, гон нь нээгдэх эсвэл бараг гон нь нээгдэх байдалд ороход, бясалгалын явцад тэдгээр сахил санваарьтнууд хамаагүй гэдгийг бас мэдсэн. Хэрэв энэ сэтгэлээ тавьсаны дараа, наад бие бодид чинь ямар ч нөлөө байхгүй, мөн жинхэнэ хүнийг үймүүлж байгаа нь наад сэтгэл чинь юм. Иймээс үе үеийн дээд хутагт бас хүн мах идэх энэ асуудал нь гол асуудал биш гэдгийг мэдсэн, гол асуудал нь сэтгэлээ тавьж чадах чадахгүй нь юм, зууралдсан сэтгэлгүй байвал ямар зүйл идсэн ч хамаагүй, цадаж байвал л болоо.

Яагаад гэвэл хийдэд ингэж л бясалгаж өнгөрөөдөг, маш олон хүн аль хэдийн ингээд сурчихсан байдаг. Өөрөөр яривал энэ нь аль хэдийн зөвхөн нэг сахил санваарьтны асуудал биш болсон, аль хэдийн хийдийн дүрэм тогтоол болсон, үндсэндээ идэж болохгүй, тэгээд ингэж бясалгаад дасчихсан байдаг. Бид Жигон хуврагыг яръя, урлагийн бүтээлд түүнийг алдаршуулсан, хувраг махыг хорих ёстой, гэвч тэр мах иддэг байсан, түүнийг цухуйлгасан. Үнэндээ, Жигоныг Линень хийдээс хөөж гаргасаны дараа, мэдээж идэх юм түүний гол асуудал болж, амьдралд нь хямрал гарсан. Өлсөхгүйн тулд, тэр юуг л бол юуг иднэ, цадаж байвал л болоо, мөн ямар ч идэх зүйлэнд зууралдсан сэтгэл байхгүй, юу ч хамаагүй. Бясалгаад тэнд хүрсэн, тэр энэ ёсыг ойлгодог байсан, үнэндээ Жигон зөвхөн нэг хоёр удаа мах идсэн. Хувраг мах идэж байна гэж ярихад, зохиолч хүн сонирхсон, номны гарчиг нь улам хүний сонирхлыг татвал, хүн улам унших сонирхолтой болно, урлагийн бүтээл амьдралаас үүсдэг, амьдралаас хэтрүүлж, түүнийг алдаршуулсан. Үнэндээ жинхэнэ энэ зууралдсан сэтгэлээ орхичихвол, гэдсээ цадатгахын тулд юу идсэн ч хамаагүй.

Зүүн урд Ази эсвэл Хятадын урд хэсэг, ялангуяа Гуандунь, Гуанси хоёр мужийн, зарим сүсэгтэн юм ярихдаа, тэр Буддад бясалгаж байгаа гэж ярихгүй, Буддад бясалгах энэ нэр томъёо хоцрогдсон юм шиг, тэр өөрийгөө мацаглаж байна гэдэг, цагаан хоол иддэг, түүний утга нь цагаан хоол идээд Буддад бясалгаж байгаа гэсэн үг. Тэр Буддад бясалгахыг ийм амар зүйл гэж бодсон. Цагаан хоол идээд л Буддад бясалгах юм уу? Та бүгд мэднэ, тэр зөвхөн хүний нэг зууралдсан сэтгэл, хүсэл, ийм л нэг сэтгэл юм, зөвхөн энэ сэтгэлийг л орхидог. Бас атаархах сэтгэл, тэмцэх сэтгэл, баярлах сэтгэл, гайхуулах сэтгэл, янз бүрийн сэтгэл, хүний сэтгэл маш их, бүх сэтгэл, бүх хүслийг бүгдийг нь орхих ёстой, тэгээд бясалгаад төгс төгөлдөрт хүрдэг. Зөвхөн энэ мах идэх сэтгэлийг орхиод Буддад бясалгах юм уу? Энэ яриа буруу.

Хүний идэх асуудал дээр зөвхөн мах идэхээс гадна, ямар ч идэх юманд зууралдах нь бүгд болохгүй, өөр зүйлүүд бас адилхан. Зарим хүн би үүнийг л идэх дуртай гэж ярьдаг, энэ бас хүсэл, бясалгаж байгаа хүн нэг тогтсон хэмжээнд хүрсэний дараа, энэ сэтгэл байхгүй болно. Мэдээж бидний ном маш өндөрт яригдаж байгаа, өөр өөр давхаргын үндэслэлээр уялдуулан ярьж байгаа, гэнэт энэ зүйлд хүрвэл боломжгүй. Чи энэ зүйлийг л идэх дуртай гэдэг, жинхэнэ бясалгаад энэ сэтгэлийг орхих ёстой үе хүрэхэд, чи идэж болохгүй, чи идвэл амт нь өөр байна, ямар ч амттай байж магадгүй. Би ажиллаж байхдаа, ажлын газрын гуанз дандаа л алдагдалтай ажилдаг байсан, дараа нь хаагдсан. Хаагдсаны дараа хүмүүс өөрстөө хоол гэрээсээ авчирна. Өглөө жоохон ногоо бэлдээд, бас ажилдаа явна, аягүй хэцүү. Заримдаа хоёр мантуу аваад, нэг доуфу аваад жаньд дүрж иддэг байсан. Ёсоор яривал ийм даруухан зүйлийг идэхэд болно биз дээ, дандаа идвэл бас болохгүй, бас энэ сэтгэлийг орхиулна. Чи доуфуг нэг харахад л муухай оргиулна, дахиад идвэл идэж чадахгүй, чамаас зууралдсан сэтгэл гарахаас айж байгаа юм. Мэдээж нэг тогтсон хэмжээнд бясалгаад хүрсэний дараа гардаг, дөнгөж эхлэхдээ ийм байдал гарахгүй.

Буддизмд архи уухыг ярьдаггүй, чи аль Буддаг архины шил барьсаныг нь харсан юм? Байхгүй. Би мах идэж болохгүй гэж хэлсэн, энгийн хүний дунд бясалгаад зууралдсан сэтгэлийг орхисоны дараа, дахиад идвэл асуудал байхгүй. Гэхдээ архийг хориглосоны дараа дахин ууж болохгүй. Бясалгаж байгаа хүний биен дээр гон байдаг биз дээ? Янз бүрийн хэлбэрийн гонтой, зарим гон чадвар нь чиний биеийн гадна илэрдэг, бүгд цэвэр ариун юм. Чи архи нэг уухад л, "хү" гээд биенээс чинь салчихна, энэ агшин зуурд чиний биен дээр юуг ч байхгүй болгоно, хэн ч наад үнэрээс чинь айна. Чи үүнд дасчихсан бол хүнд ад үзэгдэнэ, архи уувал завхаарна. Яагаад зарим аугаа Бумба бясалгахдаа архи уудаг вэ? Учир нь тэр өөрийнхөө эзэн сүнсийг бясалгаж байгаа биш, эзэн сүнсийг мэдээ алдуулахын тулд юм.

Зарим хүн архинд амиа өгөхөөс буцахгүй, зарим хүн архинд горидоно, зарим хүн архи уугаад аль хэдийн донтчихсон байдаг, уухгүй бол аягыг ч өргөж чадахгүй, уухгүй л бол болохгүй. Бидний бясалгаж байгаа хүн ингэж болохгүй. Архи уувал лавтай л донтоно, энэ бол хүсэл юм, хүний донтох мэдрэмжийг өдөөдөг, улам уувал улам донтоно. Бясалгаж байгаа хүний хувьд, бид нар бодоё, энэ зууралдсан сэтгэлийг орхих ёстой юм уу үгүй юм уу? Энэ сэтгэлийг бас орхиулна. Зарим хүн ингэж боддог: болохгүй ээ, би зочиныг хүлээж авахдаа зочиныг үдэхдээ үүнийг хийдэг; эсвэл би бизнессээр дандаа гадуур явдаг, архи уухгүй бол ажил сайн бүтэхгүй. Би хэлбэл тийм биш, жирийн бизнесс ярихад, ялангуяа гадаад хүнтэй бизнессийн талаар ярихад, харилцахад, чи жүүс ав, тэр ус авна, пиво авна. Хэн ч чамайг шахахгүй, чи өөрөө өөрийхийгөө л уу, хэр зэрэг ууж чадна түүгээрээ уу, ялангуяа эрдэмтэн хүмүүсийн дунд, ийм зүйл бүүр ч байхгүй, ер нь ийм л байдаг.

Тамхи татах бас зууралдсан сэтгэл, зарим хүн ингэж ярьдаг: тамхи татвал сэтгэл сэргээдэг, би хэлбэл энэ нь өөрийгөө ч хуурч байна өрөөлийг ч хуурч байна гэсэн үг. Зарим хүн ажил хийгээд ядрахдаа эсвэл ямар нэг зүйл бичээд ядарчихдаг, жоохон амрах санаатай тамхи татдаг, тэр тамхи татсаны дараа оюун ухаан нь сэргэсэн гэж мэдэрдэг. Үнэндээ тийм биш, тэр жоохон амарсан нь учир нь юм. Хүний бодол ийм нэг буруу мэдрэмжийг бий болгодог, бас тийм нэг хий үзэгдэх зүйл гардаг. Тэгвэл дараа нь үнэндээ тийм нэг янзын төсөөлөл бий болоод, нэг буруу мэдрэмж үүсчихдэг, чи тамхи татаад сэтгэл чинь сэргэсэн юм шиг мэдэрдэг, үндсэндээ тийм биш, түүнд ямар ч нөлөө байхгүй. Тамхи татахад хүний биед жоохон ч сайн тал байхгүй, энэ хүн тамхи татсан хугацаа нь уртасчихвал, эмч задлан шинжилгээ хийхэд, амьсгалын хоолой, уушиган дотор тэр чигээрээ хар байдаг.

Бид бясалгаж байгаа хүмүүс биеэ ариутгана гэж ярьдаг биз дээ? Тасралтгүйгээр биеэ ариутгана, тасралтгүйгээр дээд давхарга руу дээшлэнэ. Тэгвэл чи бас л биеэ бохирдуулаад л байх уу, чи бидний эсрэг болсон юм биш үү? Тэрнээс гадна энэ нь бас нэг маш их хүчтэй хүсэл юм. Зарим хүн бас муу гэдгийг нь мэдэж байгаа, тэгэхдээ хориглож чаддаггүй. Үнэндээ би та бүгдэд яръя, түүнд зөв бодол байхгүй, зүгээр тэгэж хориглох нь тийм амар биш. Нэг бясалгадаг хүний хувьд, чи өнөөдөр түүнийг нэг зууралдсан сэтгэл гэж бодон орхи, чи орхиж чадах юм уу үгүйгээ хар. Би та бүгдийг ятгая, жинхэнэ бясалгах бодолтой байвал одооноос эхлээд чи тамхыг хориглочих, чи хориглож чадна гэдгийг чинь батална. Энэ хичээлийн танхимд тамхи татая гэсэн бодолтой хүн байхгүй, чи хориглох бодолтой байвал, хориглож чадахыг чинь батална, чи дахиад тамхи аваад татвал амт нь өөр болно. Чи ном үзэхдээ энэ лекцийг үзэхэд, бас ийм нөлөө гардаг. Мэдээж чи бясалгах хүсэлгүй байвал, бид нар ч чамайг хамаарахгүй, нэг бясалгаж байгаа хүний хувьд, миний бодлоор чи түүнийг хориглох ёстой. Би ийм нэг жишээ ярьж байсан, чи аль Будда, Бумба тамхи зуусан байхыг нь харсан юм? Хаана тийм зүйл байх юм? Нэг бясалгаж байгаа хүний хувьд, зорилго чинь юу вэ? Чи түүнийг хориглох ёстой биш гэж үү? Иймээс би хэлсэн, чи бясалгах бодолтой байвал, чи түүнийг хориглочих, тэр чиний биеийг хохирооно, бас нэг хүсэл юм, бидний бясалгаж байгаа хүний шаардлагатай яг эсрэг юм.

Атаархах сэтгэл

Би ном ярихдаа үргэлж атаархах сэтгэлийг ярьдаг. Яагаад вэ? Яагаад гэвэл атаархах сэтгэл Хятадад маш хүчтэй илэрдэг, хүчтэй болоод аль хэдийн жамаараа бий болсон, өөрөө хүртэл мэдэрдэггүй. Хятад хүний атаархах сэтгэл яагаад тийм хүчтэй вэ? Тэр бас шалтгаантай. Хятад хүнд урьд нь Күнзийн шашин нэлээд гүн нөлөөлсөн, зан ааш нь нэлээд цамаан, уурлаж байгаа нь мэдэгдэхгүй, баярлаж байгаа нь бас мэдэгдэхгүй, хүмүүжилтэй байхыг, тэвчээртэй байхыг ярьдаг. Яагаад гэвэл аль хэдийн ийм байдалд дасчихсан, иймээс бидний бүх үндэс маш цамаан зан ааштай болсон.

Мэдээж түүнд сайн тал байгаа, хамаагүй гайхуулдаггүй. Тэгэхдээ муу тал бас байдаг, магадгүй муу байдлыг дагуулна. Ялангуяа номын төгсгөлийн үед, энэ муу тал нь бүүр ч цухуйна, хүний атаархах сэтгэлийг нэмэгдүүлдэг. Хэн нэгэнд сайн зүйл илэрч гарахад, өөр хүн дорхноо атаархдаг, аль нэг ажлын газарт эсвэл ажлын газраас гадна шагнал авчихвал, эсвэл ямар нэг ашиг олчихвол ярьж зүрхлэдэггүй, өөр хүн мэдчихвэл сэтгэл санаа нь тэнцвэргүй болно. Барууны хүмүүс үүнийг зүүн зүгийн атаархал эсвэл Азийн атаархал гэж нэрлэдэг. Бүх Азийн газарт Хятадын Күнзийн шашин нэлээд гүн нөлөөлсөн, бүгд бага зэрэг байдаг, зөвхөн бидний Хятадад нэлээд хүчтэй илэрдэг.

Энэ нь бидний хуучны туйлын тэнвэрт идеализмийн үетэй хамаатай, лав л тэнгэр нурчихвал бүгд үхнэ; ямар их ашиг байсан ч бүгдэд нь тэнцүүгээр хуваана; цалин нэмэхэд тэнцүүгээр зуугийн хэдэн хувь гэж, нэг хүнд нэг хувь ноогддог байсан. Ийм бодлыг харахад зөв юм шиг, бүгдэд нь адилхан. Үнэндээ яаж адилхан байх юм? Хийсэн ажил нь өөр, хариуцлагаа гүйцэтгэх байдал нь өөр. Бидний энэ сансар ертөнцөд бас ийм нэг ёс байдаг, алдахгүй бол олдохгүй, олдвол алдана гэдэг. Энгийн хүний дунд ингэж ярьдаг: ажиллахгүй бол олдохгүй, их ажиллавал их олдоно, бага ажиллавал бага олдоно, их гаргавал их олох ёстой. Хуучин туйлын тэнцвэрт идеализмийн үе явагдахад, хүн төрсний дараа бүгд адил гэж ярьдаг байсан, хожмын байдал хүнийг өөрчилсөн. Би хэлвэл хэтэрхий туйлширсан, юм болгон хэтэрхий туйлширчихвал буруутчихдаг. Яагаад хүн төрсний дараа бас эрэгтэй эмэгтэй болдог вэ? Яагаад адилхан нүүр царайтай биш байдаг вэ? Зарим хүн төрөхдөө өвчтэй, эрэмдэг зэрэмдэг, өөр өөр байдаг. Бид дээд давхаргаас харсан, өөр орон зайд оршдог хүний нэг амьдралын нас нь тэнд тавигдсан байдаг, адил байж болох юм уу? Хэн ч тэнцүү байх бодолтой, тэр хүний амьдралын насанд нь байхгүй, яаж тэнцүү байх юм? Адилгүй.

Барууны орнуудын хүмүүсийн зан ааш нь нэлээд ил байдаг, баярлах нь илт, уурлах нь бас илт. Үүнд сайн тал байдаг, гэхдээ бас муу тал ч байдаг, тэвчиж чаддаггүй. Хоёр янзын зан аашын төсөөлөл нь адилгүй, ямар нэг зүйл хийхэд гарсан үр дагавар нь адилгүй. Хятад хүн, дарга чинь чамайг магтчихвал, эсвэл чамд ямар нэг ашигтай зүйл өгчихвөл, өөр хүний сэтгэл тэнцвэргүй болчихдог. Шагналын мөнгө арай илүү авчихвал, өөрөө нууцаар кармаандаа хийнэ, өөр хүнд мэдүүлж болохгүй. Одоогийн хөдөлмөрчид бас хэцүү: Чи хөдөлмөрч болсон, чи эрт ирж орой яв, энэ ажлыг бүгдийг нь чи хий, чи сайн хийдэг биздээ, бид чадахгүй ш дээ гэж, хошигнон ёжлоно, сайн хүн болох ч хэцүү.

Хэрэв гадаадад байвал шал өөр байдаг. Дарга нь түүнийг өнөөдөр ажлаа сайн хийснийг нь хараад, шагналын мөнгө арай илүү өгнө. Тэр маш их баярлаад өөр хүний дэргэд мөнгөө тоолно: өнөөдөр дарга надад ийм их мөнгө өгсөн. Баярлаад нэг нэг дэвсгэрээр нь тоолоод бүгдэд ярина, түүнд ямар ч хор уршиг байхгүй. Хэрэв хятадад байвал, энэ хүн илүү шагнал мөнгө авснаа яривал, дарга чинь чамайг хурдхан шиг далд хий, битгий өөр хүнд харуулаарай гэнэ. Гадаадад, хүүхэд сургууль дээр зуу оноо авчихвал, тэр гүйгээд л баярлаад л: би өнөөдөр зуу оноо авсан, би өнөөдөр зуу оноо авсан!Сургуулиас гэр хүртлээ гүйгээд харина. Хөрш нь хаалгаа онгойлгоод ингэж хэлнэ: хөөе Том, сайн байна, залуу минь. Нөгөөдөхь нь цонхоо онгойлгочихоод: хөөе Жайк, яасан мундаг юм бэ. Энэ зүйл жишээ нь Хятадад байвал өнгөрөө, хүүхэд: би зуу оноо авсан, би зуу оноо авсан!Энэ хүүхэд сургуулиас гэр хүртлээ гүйгээд харина. Хаалга нь онгойгоогүй байхад, дотроос нь аль хэдийн загинана: юундаа гайхуулаад байгаа юм, зуу оноо аваа л биз? юунд ингэж гайхуулж байдаг юм!хэн зуу оноо авч үзээгүй юм! Энэ хоёр адилгүй төсөөлөл, адилгүй үр дагавар гаргадаг. Тэр хүний атаархах сэтгэл үүсдэг, өөр хүн сайн байчихвал, хүний өмнө баярлах биш, харин сэтгэл нь тэнцвэргүй байдаг. Ийм асуудал гардаг.

Өмнө туйлын тэнцвэрт идеализмийн үед, хүний үзэл санааны төсөөллийг ёстой будилаантуулсан. Бодит жишээ яръя. Энэ хүний ажлын газарт нь, хэн ч өөрийг нь гүйцэхгүй гэж боддог, тэр юуг л хийе гэвэл юуг л чадна, ёстой мундаг гэж боддог. Тэр өөрөө ингэж боддог: намайг дарга болгосон ч, менежер болгосон ч би болж чадна; намайг бүүр том дарга болгосон ч би болж чадна; нэг ерөнхийлөгч болгосон ч миний бодлоор болж чадна. Дарга нь бас магадгүй энэ хүнийг чадалтай гэж хэлсэн, юу хийсэн ч чадна. Хамтран ажиллагсад нь бас магадгүй энэ хүн ёстой чадалтай, их авъяас чадвартай, гэж ярьсан. Гэхдээ түүнтэй цуг ажилдаг эсвэл түүнтэй нэг оффисын хүн юу ч чадахгүй, юу хийсэн ч чадахгүй. Нэг өдөр, чадваргүй энэ хүнийг хэсгийн удирдагч болгосон, гэхдээ түүнийг болгоогүй, мөн түүний даргыг нь болгосон. Түүний сэтгэл нь тэнцвэртэй байж чадахгүй болсон, нааш цааш хөдлөөд л, уурлаад л, атаархаад л болж өгөхгүй.

Би та бүгдэд энгийн хүний ойлгохгүй ийм ёсыг яръя: чи өөрийгөө юуг ч чадна гэж боддог, чиний амьдрах насанд байхгүй; тэр юуг ч чадахгүй, гэхдээ түүний амьдрах насанд байгаа, тиймээс тэр дарга болсон. Энгийн хүн яаж бодох нь хамаагүй, энэ нь энгийн хүний бодол. Бүүр дээд зэргийн амиуд харахад, хүн төрөлхтний нийгмийн хөгжил нь, зөвхөн тусгай тогтсон хөгжлийн зүй тогтлын дагуугаар хөгждөг юм, иймээс хүний нэг насанд юу хийх нь, тэр чиний чадлын дагуугаар зохицуулж өгдөггүй. Будда шашинд нүглийн тойргоор төлөгдөх тухай ярьдаг, тэр чиний нүглийн дагуугаар чамд зохицуулдаг, чи ямар их чадалтай байсан ч, чамд буян байхгүй, магадгүй чамд энэ насанд юу ч байхгүй. Чи түүнийг юу ч чадахгүйг нь харсан, гэхдээ түүний буян нь их, том дарга болно, маш баян болно. Энгийн хүн энэ зүйлийг харахгүй, тэр үргэлж өөрийгөө яг өөрийнх нь чадлаар хийх ёстой зүйлийг хийх ёстой гэж боддог. Иймээс тэр нэг насандаа үргэлж булаацалдаж, тэмцэлдэж явна, энэ сэтгэл нь маш их сэвтэнэ, маш их гашуун зовлонтой гэж боддог, маш их ядарна, сэтгэл нь ер тэнцвэртэй байхгүй. Сайн идэж унтаж чадахгүй, сэтгэл санаа нь цөхөрч хөрнө, хөгширөхдөө, өөрийнхөө бүх биеийг замбараагүйтүүлж, ямар л бол ямар өвчин бий болгочихдог.

Тэгвэл бид бясалгадаг хүн бүүр ч ингэж хийх ёсгүй, бид бясалгаж байгаа хүн жам ёсоороо гэж ярьдаг, чиний юм мөн бол алдахгүй, чиний юм биш бол чи тэмцээд ч авч чадахгүй. Мэдээж туйлаас биш. Бүгд тийм туйлын байвал, хүн муу зүйл хийх асуудал байхгүй болно, өөрөөр яривал түүнд бас зарим тогтворгүй хүчин зүйлүүд оршдог. Гэхдээ бид нар бясалгаж байгаа хүний хувьд, уул нь багшийн номын бие хамаардаг, өөр хүн чиний юмыг авая гэсэн ч авч чадахгүй. Иймээс бид жам ёсоороо гэж ярьдаг, заримдаа тэр юм чинийх гэж чи харсан, хүмүүс бас энэ юм чинийх гэж чамд хэлсэн, үнэндээ тэр чинийх биш. Чи магадгүй чинийх гэж бодсон, эцэст нь тэр чинийх биш, үүний дундаас чи энэ зүйлд сэтгэлээ тавьж чадах үгүйг чинь харна, тавьж чадахгүй бол зууралдсан сэтгэл, энэ аргаар чиний ашгийн сэтгэлийг орхиулдаг, ийм асуудал юм. Учир нь энгийн хүн энэ ёсыг ухамсарладаггүй, ашиг нь дээр бүгд тэмцэлддэг.

Атаархах сэтгэл энгийн хүний дунд тусгагдаж гарахад маш их айхтар, бясалгалын оронд бас нэлээд цухуйгдаж тусгагдсан байдаг. Янз бүрийн бясалгалын хооронд үл ойшоололт гардаг, чиний бясалгал сайн, түүний бясалгал сайн, сайн муу бүгдийг нь ярьдаг. Минийхээр бүгд биеэ боловсруулж өвчнийг арилгах тэр давхаргын зүйл юм. Хоорондоо тэмцэж байгаа ихэнх нь шингэсэн сүнс нь авчирсан замбараагүй бясалгалууд юм, зан авирыг ч ярихгүй. Зарим хүн хорь гаруй жил хичээлчихээд гон чадвар нь гараагүй, өөр хүн дөнгөж хичээллээд л гон чадвар нь гарчихдаг, түүний сэтгэл тэнцвэртэй биш болчихно: би хорь гаруй жил бясалгаад надаас гон чадвар гараагүй, тэрнээс гон чадвар гарсан, түүнээс ямар гон чадвар гарсан бэ? Түүний сэтгэл нь маш их ууртай: түүнд сүнс шингэсэн, хэт автсан!Чигон багш хичээл ярихад, зарим хүн тэнд суугаад л үл тооно: аа, энэ ямар юуных нь чигон багш байдаг юм, түүний ярьж байгааг нь би сонсохыг хүсэхгүй байна. Чигон багш магадгүй үнэндээ түүний ярьсаныг гүйцэхгүй, гэхдээ тэр чигон багшийн ярьж байгаа нь түүний өөрийнх нь үүдний зүйлүүд юм. Энэ хүн юу ч сурна, авсан үнэмлэх нь их зузаан, аль ч чигон багшийн бүх хичээлд суудаг, тэр үнэндээ маш их зүйл мэддэг, нөгөө чигон багшаас илүү мэддэг. Гэхдээ ямар хэрэг байна вэ? Бүгд өвчнийг арилгах биеэ боловсруулах зүйлүүд юм, тэр улам их сураад, мэдээлэл нь улам их замбараагүй, улам төвөгтэй, улам бясалгахад хэцүү, бүгд замбараагүй болчихно. Жинхэнэ бясалгахад тууштай байхыг хэлдэг, ямар ч алдаа гаргахгүй. Жинхэнэ Бумбыг бясалгах хүний дунд бас ийм зүйл тусгагддаг. Хоорондоо үл ойшоололт гардаг, тэмцэх сэтгэлээ орхихгүй бол, атаархах сэтгэл амархан үүсдэг.

Бид нэг үлгэр яръя, 《Бурханд нэр өгсөний домог》 гэдэг номонд Шэнь Гонбао, Жиан Зияаг хөгшин, мөн ямар ч чадваргүйг нь харсан, гэхдээ Тэнгэрийн эх сурвалжийн бурхан, Жиан Зияад бурханд нэр өгөх үүрэг өгсэн. Шэнь Гонбаогийн сэтгэл нь тэнцвэргүй болсон: яагаад түүгээр бурханд нэр өгүүлж байгаа юм? Чи намайг хардаа Шэнь Гонбао ямар сүртэй гээч, толгойгоо аваад эргээд тавьж чаддаг, яагаад надад бурханд нэр өгөх үүрэг өгөөгүй юм бэ? Тэр атаархаад болдоггүй, дандаа Жиан Зияаг үймүүлдэг байсан.

Шагжамүнигийн тэр үед балар эртний Буддын шашинд гон чадварыг ярьдаг байсан, одоогийн Буддын шашинд гон чадварыг ярихыг зүрхлэдэггүй. Чи гон чадварыг яривал, тэр чамайг хэт автсан гэж хэлнэ. Ямар гон чадвар вэ? Тэр үндсэндээ хүлээж авахгүй. Яагаад вэ? Одоогийн хувраг нар үндсэндээ ямар учиртайг нь мэдэхгүй. Шагжамүнид арван их шавь байсан, тэр Мужианлианг эрдэм чадал нь нэгдүгээрт гэж ярьдаг байсан. Шагжамүнид бас эмэгтэй шавь байсан, тэдний нэгийг нь Лянхуасэ гэдэг, бас эрдэм чадал нь нэгдүгээрт байсан. Буддын шашин Хятадад орсоны дараа бас адилхан байсан, үе үеэс маш олон дээд хутагтнууд гарч ирсэн, Дамо Хятадад ирэхэд, нэг хулсаар мөрөнг гаталсан. Гэхдээ эрдэм чадлыг нь түүхийн хөгжлийн дунд, улам их гадуурхсан. Гол учир нь хийдэд байгаа том хувраг, хамба хувраг, цогчин гэсхүй гэх мэт эдгээр хүн аугаа суурьтай хүн магадгүй биш байсан, тэр Цогчин гэсхүй болсонг нь, том хувраг болсонг нь битгий хар, энэ нь зөвхөн энгийн хүний нэг албан тушаал юм, тэр ч бясалгаж байгаа хүн, тэр зөвхөн л мэргэжил юм. Чи гэртээ бясалгаж байгаа бол чөлөөт цагаар бясалгадаг. Бясалгаж үр дүнд хүрэх үгүй нь бүгд наад сэтгэлээс чинь шалтгаална, бүгд адилхан, жоохон зөрсөн ч болохгүй. Гэхдээ тэр гал түлж хоол хийдэг бага хувраг, тэр магадгүй бага суурьтай хүн биш. Жижиг хувраг улам их зовлон амсвал улам амархан гон нь нээгдэнэ, тэр том хувраг улам жаргавал улам гон нь нээгдэхэд амар биш, учир нь үүнд нэг нүгэл хувирах асуудал байгаа. Бага хувраг дандаа л зовлон амсан ядарч, нүглийг төлөхдөө хурдан, гэгээрэх нь хурдан, магадгүй нэг өдөр түүний гон гэнэт нээгдсэн. Энэ гон нь нээгдээд, гэгээрчихээд эсвэл бараг гэгээрэхэд, эрдэм чадал нь гарч ирсэн, бүх хийдийн хувраг бүгд ирж түүнээс асуун, бүгдээрээ түүнийг биширсэн. Гэхдээ энэ хамбын сэтгэл нь тавгүйдсэн: миний энэ хамба цол ямар хэрэгтэй юм, юуны чинь гэгээрэх? Тэр бол хэт автсан, түүнийг хөөж гарга. Хийдээс хөөсөн. Аажим аажмаар, бидний Хань үндэстний газар Буддын шашинд гон чадварыг ярихыг зүрхлэх хүн байхгүй болсон. Чи нөгөө Жигоныг ямар их чадалтайг нь хараач, Эмэй уулнаас мод зөөж, худагнаас нэг нэгээр нь гаргаж ирсэн, эцэст нь Линень хийдээс хөөгдсөн.

Атаархах сэтгэлийн энэ асуудал нь маш их ноцтой, яагаад гэвэл тэр шууд биднийг бясалгаж төгс байж чадах юм уу үгүй гэсэн асуудалтай чирэгддэг. Атаархах сэтгэлийг орхихгүй бол, хүний бясалгаж байгаа бүх сэтгэл нь аягүй эмзэг болдог. Энд нэг тогтол байдаг: хүн бясалгаж байхад, атаархах сэтгэлээ орхихгүй бол жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй, туйлаас жинхэнэ үр дүнд хүрэхгүй. Хуучин та бүгд магадгүй сонсч байсан байх, Ум Мааны Бадны Хумд нүгэлтэй очих гэж ярьдаг, атаархах сэтгэлээ орхихгүй бол болохгүй. Өөр талд жоохон зөрөөтэй байвал бага сага нүгэлтэй очно, дахиад бясалгана, тэгвэл магадгүй болно, гэхдээ атаархах сэтгэлээ орхихгүй бол туйлаас болохгүй. Өнөөдөр би бясалгаж байгаа хүнд хэлнэ, чи битгий ингэж буруу үзэлтэйгээ үхширтэл зууралдаарай, чиний зорилго бол бүр дээд давхарга руу бясалгах юм, атаархах сэтгэлээ заавал орхи. Иймээс бид үүнийг дангаар нь ярьсан юм.

Өвчнийг эдгээх асуудал

Өвчнийг эдгээхийг ярихад, чамд хүний өвчнийг эдгээ гэж зааж байгаа юм биш. Фалунь Дафагийн жинхэнэ бясалгаж байгаа шавь нарын хэн нь ч хүний өвчнийг үзэж өгч болохгүй, чи өвчин үзэж өгөхөд, чиний биенд байгаа бүх Фалунь Дафагийн зүйлүүдийг, миний номын бие бүгдийг нь хурааж авна. Яагаад энэ асуудлыг ийм ноцтой гэж үзэж байгаа вэ? Учир нь энэ нь нэг янзын аугаа номыг сүйтгэх байдал юм. Чи өөрийнхөө биеийг хохирохоос гадна, зарим хүн бас ямар нэг цагт хүний өвчнийг үзэж өгчихвөл хорхой нь хүрээд, хэнийг ч харсан татаж ирээд өвчнийг нь үзэж өгнө, өөрийгөө гайхуулаад, энэ нь зууралдсан сэтгэл биш гэж үү? Бясалгаж байгаа хүнд ноцтойгоор нөлөөлдөг.

Маш олон хуурамч чигон багш нар энгийн хүний сэтгэлийг барьдаг, чигон сурсаны дараа хүний өвчнийг үзэж өгөх бодолтой, иймээс ийм зүйлийг чамд заана. Хий гаргаад өвчнийг эдгээж чадна гэж яривал, энэ нь инээдтэй биш гэж үү? Чи ч гэсэн хийнэ, тэр ч гэсэн хийнэ, чи хийг гаргаад хүний өвчнийг эдгээчих гэж үү? Магадгүй хүний тэр хий чамайг чадчихна!Хий хийний хооронд ямар ч хязгаар нөлөө байхгүй. Хүн дээд давхаргад бясалгахад гон гардаг, гарсан нь бүгд дээд энерги бие бодь, энэ нь үнэхээр өвчнийг эдгээж чаддаг, өвчнийг хязгаарлаж чаддаг, өвчнийг дарах нөлөө гаргадаг, гэхдээ үндсээр нь арилгаж чадахгүй. Иймээс үнэхээр өвчнийг эдгээе гэвэл, гон чадвартай байх ёстой, тэгээд бүр мөсөн энэ өвчнийг эдгээж чадна. Өвчин болгон бүгдэд нь нэг зохисон эдгээх гон чадвар байдаг, би хэлбэл зөвхөн өвчнийг эдгээх гон чадвар нь мянгаас дээш байдаг, хэдий чинээ өвчин байна төдий чинээ эдгээх зохисон гон чадвар байдаг. Ийм гон чадвар байхгүй бол, чи гараараа хичнээн дүр үзүүлсэн ч ямар ч нөлөө байхгүй.

Зарим хүн эдгээр жилд бясалгалын оронг маш замбараагүй болгосон. Жинхэнэ гарч ирээд өвчнийг арилгах биеэ боловсруулах тэдгээр чигон багш нар, анх гарч ирээд энэ замыг зассан чигон багш нар, хэн хүний өвчинг үзэхыг заадаг юм? Тэр чамд өвчнийг эдгээх эсвэл чамд яаж яаж бясалгахыг заана, яаж яаж спортоор хичээллэхийг заана, чамд нэг цогц гон арга заагаад, дараа нь чи өөрөө хичээллээд өвчнөө эдгээнэ. Дараа нь хуурамч чигон багш нар гарч ирээд их захгүй болгосон, хэн өвчнийг үзэх бодолтой байвал сүнсийг даллаж ирүүлнэ, яг ийм л байдаг. Тэр үеийн байдалд бас зарим чигон багш нар өвчнийг үздэг, энэ нь тэр үеийн тэнгэрийн байдалд нийцхийн тулд юм. Гэхдээ, энэ нь энгийн хүний мэргэжил биш, үргэлж байлгаж болохгүй, тэр үеийн тэнгэрийн өөрчлөлт нь бий болгосон, тэр үеийн зүйл л юм. Дараа нь зориуд хүнд өвчнийг яаж үзэхийг заадаг нь гарсан, замбараагүй болсон. Нэг энгийн хүн гурваас таван өдөрт өвчнийг үзэж өгч чадах юм уу? Зарим хүн ингэж ярина: би энэ ч өвчнийг, тэр ч өвчнийг харж чаддаг. Би чамд хэлье, ер нь ийм байвал бүгдэд нь сүнс шингэсэн байдаг, чиний биеийн ард ямар нэг юм мөлхөж байгааг чи мэдэх юм уу? Чи шингэсэн сүнстэй, чи өөрөө мэдрэхгүй, чи мэдэхгүй, чи бас нэлээд сайн гэж боддог, өөрийгөө чадалтай гэж боддог.

Жинхэнэ чигон багш маш олон жил зовлон амсаад бясалгалыг давсан, ийм нэг зорилгод хүрэх болсон. Чи хүний өвчнийг эдгээж өгөхөд, чи боддоо чамд хүний энэ нүглийг арилгаж өгч чадах тийм хүчтэй гон чадвар байгаа юм уу? Чамд жинхэнэ уламжилсан юм уу үгүй юм уу? Чи хоёр гурван өдөрт өвчнийг харж өгч чадна гэж үү? Чи нэг энгийн хүний гараар өвчнийг харж өгч чадна гэж үү? Гэхдээ тэдгээр хуурамч чигон багш нар чиний эмзэг газрыг барьчихдаг, хүний зууралдсан сэтгэлийг барьчихдаг, чи өвчин харахыг хөөцөлдсөн биз дээ? За, тэр нэг өвчнийг харах хичээл заана, зориуд чамд эдгээх арга барилыг заана. Ямар нэг хий зүү, туяагаар тусган хардаг арга, гадагшлуулах, нөхөх, сүвийг дарах, яаж шүүрэх, маш олон төрөл байдаг, зорилго нь чиний мөнгийг авах юм.

Бид шүүрэлтийн тухай яръя. Бидний харсан байдал ийм байсан: хүн яагаад өвчилдэг вэ? Түүний өвчин ба бүх золгүй явдлыг бий болгосон үндсэн учир нь нүгэл, энэ хар бие бодь нүглийн орон юм. Тэр билгийн зүйлд, буюу муу зүйлд харъяалагддаг. Мөн тэдгээр муу амь бодь, бас билгийн зүйл, бүгд хард харъяалагддаг юм, иймээс тэр дээш гарч чадна, энэ орчин түүнд таарсан. Энэ нь хүний өвчнийг үүсгэсэн үндсэн учир нь юм, хамгийн гол нэг янзын өвчний эх сурвалж юм. Мэдээж бас хоёр янзын хэлбэртэй: нэг янз нь маш их нягтшилтай амь бодь, нүглийн тойрог шиг зүйлс; бас зарим нь хоолойгоор явж байгаа юм шиг, энэ нь ховор харагддаг, бүгд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн, ийм байдал бас байдаг.

Бид хамгийн түгээмэл байдгыг нь яръя, хүний хаана нь хавдар үүссэн, хаана нь үрэвссэн, хаана нь ясны үрэвсэл үүссэн гэх мэт, өөр орон зайнд яг тэр газарт нэг амь бодь байдаг, маш гүнзгий нэг орон зайд нэг амь бодь байдаг. Жирийн чигон багшид харагдахгүй, энгийн онцгой чадвартай ч гэсэн харагдахгүй, зөвхөн хүний биенд нь хар хий байгаа нь харагдана. Аль газарт хар хийтэй байна, тэр газарт л өвчтэй байдаг, үүнийг бол зөв хэлсэн. Гэхдээ хар хий өвчнийг үүсгэсэн үндсэн учир нь биш, нэг маш гүнзгий орон зайд нэг амь бодь байдаг, тэр энэ оронг гаргасан. Иймээс зарим хүн, гаргах, гоожуулах гэж ярьдаг. Чи гарга!жоохон байж байгаад, тэр дахиад үүсчихнэ, зарим нь маш их хүчтэй, дөнгөж гаргачихаад дахиад татаж ирүүлнэ, өөрөө хурааж ирүүлж чадна, яаж эдгээе гэсэн ч эдгэрэхгүй.

Онцгой чадвараар харахад, тэр газарт хар хий байдаг, өвчтэй хий гэж үздэг; Хятадын эмчилгээгээр харахад тэр газарт судал нь бөглөрсөн, хий цус нь бөглөрсөн, судал нь бөглөрсөн; барууны эмчилгээгээр харахад, тэр газар шархлаа болсон, хавдар үүссэн, яс нь үрэвссэн эсвэл үрэвссэн гэх мэт байдал юм, тэр энэ орон зайд илрэхдээ ийм хэлбэртэй байдаг. Чи тэр зүйлийг аваад хаясаны дараа, чи энэ талын биен дээр юу ч байхгүйг нь олж мэднэ. Ямар нэг харцагын яс нь ургасан, ясны үрэвсэл, чи тэр зүйлийг аваад хаясаны дараа, тэр орныг гаргасаны дараа, чи тэр дороо сайжирсанаа мэднэ. Чи дахиад рейтгэн туяанд харуулбал, ямар ч ясны үрэвсэл байхгүй болчихно, үндсэн учир нь тэр зүйл л нөлөөлдөг юм.

Зарим хүн гурваас таван өдөрт өвчнийг эдгээж чадна гэнэ, чамд шүүрэлтийг заана. Яаж шүүрэхийг чинь би харая даа!Хүн хамгийн буурай нь юм, тэр амь бодь маш их айхтар байдаг. Тэр тарихыг чинь удирддаг, чамаар тоглоод юуг л бол юуг хийлгүүлнэ, маш амархан чиний амийг авч чадна. Чи түүнийг шүүрчих юм уу, яаж шүүрэх юм? Чиний энэ энгийн хүний гар түүнд хүрч чадахгүй, чи тэнд хамаагүй шүүрээд л, тэр чамайг тоохгүй, тэр чиний ард бас шоолно, хамаагүй шүүрч байгаа нь маш инээдэмтэй; чи үнэндээ түүнд хүрч чадвал, тэр дорхноо гарыг чинь гэмтээчихнэ, үнэхээр гэмтээнэ шүү!Би өмнө нь зарим хүнийг харсан, хоёр гар нь өвчлөөгүй, ямар нэгэн шинжилгээ өгсөн ч, биенд нь өвчин байхгүй, хоёр гард нь ч өвчин байхгүй, гэхдээ гараа л өргөж чадахгүй, доошоогоо сул унжчихсан, ийм өвчтэй хүнтэй би бас тааралдаж байсан. Түүний өөр орон зайны нөгөө бие нь гэмтсэн, тэр бол жинхэнэ эрэмдэг зэрэмдэг болсон юм. Чиний нөгөө бие гэмтсэн, чи эрэмдэг болсон биш гэж үү? Зарим хүн надаас асуусан: багшаа, би үргүй болгох операц хийлгүүлсэн, бясалгал хийж болох уу? Эсвэл ямар нэг эрхтэнээ авхуулсан. Би хэлье, энэ бүгд нөлөөгүй, өөр орон зайд чиний нөгөө биед операц хийгээгүй, харин бясалгахад тэр биенд нөлөөлдөг. Иймээс би сая ярьсан, чи түүнийг шүүрэх гэж оролдоно, чи түүнд хүрэхгүй, тэр ч чамайг тоохгүй; чи түүнд хүрвэл, тэр магадгүй чиний гарыг гэмтээнэ.

Улсын томоохон чигон хөдөлгөөнийг дэмжихийн тулд, би Бээжинд зарим шавийгаа дагуулаад Хятадын Эрүүл Мэндийн Үзэсгэлэнд оролцсон. Хоёр удаагийн үзэсгэлэн дээр бид нар тэргүүлсэн. Анхны удаагийн үзэсгэлэнд бидний Фалунь Дафа нь Алдарт Бясалгал гэж нэрлэгдсэн; дараагийн удаа үзэсгэлэн дээр хүн нь ихдээд зохицуулах аргагүй байсан. Өөр ноогдсон газарт хэдхэн л хүнтэй, гэхдээ манай ноогдсон газрын хавиар дүүрэн чихэлдсэн хүнтэй байсан. Гурван эгнээ оочерлочихсон, эхний эгнээ өглөө эрт ирээд үдээс өмнөх бүх номерыг авчихсан; хоёрдохь эгнээ үдээс хойших номер авахыг хүлээж байсан; гуравдахь эгнээ миний гарын үсгийг авахыг хүлээж байсан. Бид өвчин үзэхгүй, яагаад ингэж байгаа вэ? Учир нь энэ бол улсын томоохон чигон хөдөлгөөнийг дэмжих явдал байсан, энэ үйл хэрэгт зориулсан, иймээс бид оролцсон.

Би өөрийнхөө гоныг, дагуулсан шавь нартаа хувааж өгсөн, нэг хүнд нэг хувийг өгсөн, зуу гарам гон чадвар нийлсэн энергийн бөөгнөрөл байсан. Тэдний гарыг хамгаалан боосон, ийм байсан ч гэсэн, заримынх нь гарыг нь хазаад гэмтээсэн, хазуулаад цэврүүтчихсэн, цус гарсан, ийм байдал үргэлж гардаг. Тэр зүйл ийм айхтар, чи боддоо энгийн хүний гараар чинь түүнд хүрч зүрхлэх юм уу? Өөрөөр хэлбэл чи ч түүнийг шүүрч чадахгүй, тийм гон чадвар байхгүй бол ямар ч нөлөө байхгүй. Яагаад гэвэл өөр орон зайд чи юу хийхийг бодоход, чиний тархи нэг бодоход л тэр мэдчихнэ, чи түүнийг шүүрэх гэхлээр, аль хэдийн зугтчихдаг. Өвчтэй хүн үүднээс гарахад, тэр дахин биен дээр гарчихна, дахин өвчлөнө. Түүнийг бария гэвэл тийм нэг гон чадвар байх ёстой, гараа нэг гаргахад л түүнийг "пад" гээд тэнд тогтоочихдог. Тогтоосны дараа, бидний бас нэг гон чадвар байдаг, хуучин үүнийг "сүнсийг авдаг аугаа арга" гэж нэрлэдэг, энэ гон чадвар нь бүүрч айхтар, хүний бүхэл сүнсийг татаж гаргаж чадна, тэр хүн дорхноо хөдөлж чадахгүй болно. Энэ гон чадвар нь таарсан зүйлдээ хэрэглэгддэг, бид нар зөвхөн энэ зүйлд тааруулж шүүрч байгаа. Та бүгд ингэж мэднэ, Рулай Буддын гарт байгаа аягаар, нэг тусгахад Сүнь Үкүнийг тийм том байхад нь гэнэт тийм жижигхэн болгочихсон. Энэ гон чадварт ийм нэг нөлөө байдаг. Амь бодь нь хэр том байсан ч, хэр жижиг байсан ч, гартаа шүүрээд, маш жижиг болгочихдог.

Үүнээс гадна, гараа өвчтэй хүний махан биенд нь оруулаад шүүрч гаргавал, тэр болохгүй. Тэгвэл энгийн хүний нийгмийн хүний сэтгэхүйг будилаантуулна, үндсэндээ ингэж хийхийг зөвшөөрөхгүй, хийж болох ч гэсэн хийлгүүлэхгүй. Тэр оруулсан гар нь өөр орон зайны гар юм. Тэр зүрхний өвчтэй гэвэл, энэ гар зүрх байгаа газраас шүүрэхэд, өөр орон зайны тэр гар орсон юм. Агшин зуурт, маш хурдан гартаа шүүрчихсэний дараа, чиний гадна талын энэ гар атгахад, хоёр гар нь нэг дороо нийлчихдэг, гартаа барина. Тэр маш их айхтар, заримдаа гартаа барихад тийчигнэн хөдөлнө, дотогшоо зүтгэнэ, заримдаа хазана, заримдаа бас орилоно. Чи түүнийг гартаа барьсаныг харахад тийм жоохон, гараа тавьчихвал маш том болж хувирна. Хүн болгон үүнийг хөдөлгөж чадна гэж байгаа юм биш, тийм гон чадвар нь байхгүй бол үндсэндээ хөдөлгөж чадахгүй, үнэндээ бидний бодож байгаатай адил тийм амар биш.

Мэдээж ирээдүйд ийм чигон өвчнийг эдгээх хэлбэрийг, байлгаж магадгүй, өмнө нь бас байж байсан. Гэхдээ заавал нэг нөхцөлтэй, энэ хүн заавал нэг бясалгадаг хүн байх ёстой, бясалгалын явцад түүнээс нинжин сэтгэл гарсанаар, тэр цөөхөн сайн хүнд ийм зүйл хийж болно. Гэхдээ тэр хүнд бүр мөсөн энэ нүглийг арилгаж чадахгүй, түүний аугаа буян нь хүрэхгүй, иймээс гай зовлон байгаад л байна, зөвхөн бодит өвчин нь сайжирна. Жирийн жижиг чигон багш нар бясалгаад Бумбыг олж авсан хүн биш, тэр зөвхөн л хүнд хойшруулж чадна; магадгүй өөрчилдөг, бас магадгүй өөрчлөөд өөр гай зовлон болгодог. Гэхдээ хойшруулах явцыг нь тэр өөрөө магадгүй мэдэхгүй, хэрвээ энэ бясалгалыг түүний дэд бодол бясалгаж байгаа юм бол, үүнийг түүний дэд бодол нь үйлдэж байгаа юм. Зарим бясалгалаар хичээллэдэг хүн маш нэртэй юм шиг, маш олон нэртэй чигон багш нарт гон байхгүй, бүх гон нь дэд сүнсний биенд байдаг. Өөрөөр яривал бясалгалын явцад ингэж хийхийг зөвшөөрнө, яагаад гэвэл зарим хүн үргэлж энэ давхаргад, арван хэдэн жил, хэдэн арван жил хичээллээд энэ давхаргаас гардаггүй, иймээс тэр нэг насандаа дандаа хүний өвчнийг үзэж өгөөд л байдаг, учир нь тэр энэ давхаргад байгаа, ингэж хийхийг зөвшөөрнө. Фалунь Дафаг бясалгаж байгаа шавь нар өвчнийг үзэж өгөхийг туйлаас зөвшөөрөхгүй. Өвчтэй хүнд энэ номыг уншвал, хэрвээ өвчтэй хүн хүлээж авбал, өвчин нь эдгэрч болно, гэхдээ нүгэл нь их багаас шалтгаалж өөр өөрөөр нөлөөлж үр дүн нь өөр байдаг.

Эмнэлгийн эмчилгээ ба чигонын эмчилгээ

Бид эмнэлгийн эмчилгээ ба чигонын эмчилгээний харилцааг яръя. Зарим барууны эмчилгээний эмч нар чигоныг хүлээж авдаггүй, ихэнх нь тийм байдаг. Түүний ярьж байгаа нь чигон өвчнийг эмчилж чадвал, бид эмнэлгээр яах юм? Та нар бидний эмнэлгийг орлочих!Та нарын чигон гараа хүргэхэд л энэ өвчнийг эмчилчихнэ, бас тариа тарихгүй, эм уухгүй, эмнэлэгт хэвтэхгүй, бидний эмнэлэгийг орлочихвол бүүр сайн юм биш үү? Энэ үг яриа маш их ёс зүйгүй юм, үнэхээр ёсгүй. Зарим хүн чигоныг ойлгодоггүй, үнэндээ, чигон өвчнийг эмчлэхэд энгийн хүний эмчлэх аргатай адил байж болохгүй, энэ нь энгийн хүний мэргэжил биш, энэ нь энгийн бус зүйл юм. Тэгвэл энгийн бус зүйлийг хэрвээ өргөн хэмжээгээр энгийн хүний нийгмийг үймүүлбэл, зөвшөөрөх юм уу? Будда аугаа их чадалтай, нэг Будда гараа даллахад л, бүх хүн төрөлхтний өвчин бүгд байхгүй болно. Тэр яагаад үүнийг хийдэггүй вэ? Тэгээд ч бас тийм их Будда байдаг, тэр яагаад нинжин сэтгэл гаргаад чиний өвчнийг эдгээхгүй байгаа юм бол? Яагаад гэвэл энгийн хүний нийгэм ийм л байдаг, төрөх, хөгшрөх, өвчлөх, үхэх ийм л байдалтай байдаг, бүгд хувь тавилантай холбоотой, нүглийн тойргоор төлдөг, чи өр тавьчихвал төлөх ёстой.

Хэрвээ чи түүнийг сайжруулчихвал, тэр ёсыг сүйтгэсэнтэй адил, бүгд муу зүйл хийгээд төлөхгүй бол болох юм уу? Бясалгаж байгаа хүн нинжин сэтгэлийн улмаас, чи тийм их чадлаар бүр мөсөн энэ асуудлыг шийдэж чадахгүй байхад, чамайг өвчин үзэж өгөхийг зөвшөөрнө, яагаад гэвэл чамаас нинжин сэтгэл гарсан, ингэж хийхийг зөвшөөрнө. Гэхдээ чи энэ асуудлыг үнэндээ шийдэж чадвал, өргөн хэмжээгээр шийдвэл болохгүй. Тэгвэл чи маш ноцтойгоор энгийн хүний нийгмийн байдлыг сүйтгэнэ, тэгвэл зөвшөөрөхгүй. Иймээс чигон энгийн хүний эмнэлгийг орлочихвол үндсэндээ болохгүй, тэр бол ер бусын ном.

Хэрэв Хятадын энэ газарт чигон эмнэлэг байгуулбал, жишээ нь ингэхийг зөвшөөрвөл, том чигон багш нар бүгд гарч ирээд энэ үйлийг хийхэд, чи ямар янзтай байхыг нь боддоо? Ингэхийг зөвшөөрөхгүй, учир нь бүгд энгийн хүний нийгмийн энэ байдлыг сахиж хамгаалж байгаа. Хэрэв чигон эмнэлэг, чигонын амбулатори, эрүүл мэндийн төв, сувилалын газар байгуулбал, хэзээ нэгэн өдөр ингэж байгуулагдсаны дараа, тэр чигон багш өвчнийг эдгээх юм бол тэр дороо нэг мөсөн доройтоно, эмчлэх чанар нь тэр дороо болохгүй болчихно. Яагаад вэ? Яагаад гэвэл тэр энгийн хүний зүйлийг хийсэн учраас, заавал энгийн хүний номтой адилхан түвшинтэй байх ёстой, энгийн хүний байдалтай адилхан нэг давхаргад байх, мөн түүний эмчлэх чанар нь эмнэлэгтэй адилхан байх ёстой. Иймээс өвчнийг эмчлэхэд тийм сайн биш болчихно, тэр бас өвчнийг эмнэх хэдэн явцыг ярина, ер нь ийм байдаг.

Чигонын эмнэлэг байгуулсан ч байгуулаагүй ч, чигон өвчнийг эмчлэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Чигон нийгэмд ийм урт хугацаанд дэлгэрсэн, маш их хүн бясалгаад үнэндээ өвчнөө эдгээж биеэ боловсруулах зорилгод хүрсэн. Тэр чигон багшаар өвчнийг хойшруулсан ч, яаж сайжирсан ч, лав л энэ өвчин одоо байхгүй болсон, өөрөөр яривал чигон өвчнийг эмчилж чадна үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Ихэнх нь чигон багшид өвчнөө үзүүлж байгаа нь, дандаа эмчлэгдэхгүй өвчинд харъяалагддаг, эмнэлэгт үзүүлээд сайжрахгүй, чигон багш дээр очоод эдгэрэх заяатай юм уу үгүйг нь үзүүлнэ, эцэст нь сайжирсан. Эмнэлэгт үзүүлээд сайжирч чаддаг юм бол, хэн ч чигон багш дээр ирэхгүй, ялангуяа анхандаа, хүмүүс бүгд ингэж үздэг, иймээс чигон өвчнийг эмчилж чадна. Тэр зөвхөн энгийн хүний нийгмийн өөр зүйлтэй адил тэгэж хийж болохгүй. Өргөн хэмжээгээр оролцвол туйлаас зөвшөөрөхгүй, бага хэмжээгээр эсвэл тийм их нөлөөгүйгээр, дуулиангүй хийхийг зөвшөөрнө, гэхдээ бүр мөсөн өвчнийг сайжруулж чадахгүй, энэ нь лавтай юм. Өөрөө чигоноор хичээллээд өвчнөө эдгээвэл хамгийн сайн нь юм.

Бас зарим чигон багш нар ингэж ярьдаг: эмнэлэг өвчнийг эмчилж чадахгүй, эмнэлэгийн одоогийн эмчилгээний үр дүн нь ямар ямар байгаа гээд л. Бид яаж яримаар ч юм бэ дээ? мэдээж тэр олон талын учиртай. Минийхээр хамгийн гол нь хүн төрөлхтний ёс суртахууны шалгуур нь маш доогуур болсон, янз бүрийн хачин өвчнүүд гарсан, эмнэлэг эмчилж чадахгүй, эм уусан ч нэмэр болохгүй, хуурмаг эм ч их, хүн нийгмийг ийм байдал хүртэл нь дордуулсан. Хэн ч битгий өөр хүнийг хорс, хүн болгоноос хэргийг өдөөж улам егүүтгэх нөлөө гарсан, иймээс бясалгахад хүн болгонд их гай зовлон тааралдана.

Эмнэлэгт зарим өвчнийг шинжлээд мэдэгдэхгүй, гэхдээ үнэхээр өвчтэй. Зарим хүний өвчинг шинжлээд мэдчихсэн, гэхдээ ямар нэртэйг нь мэдэхгүй, урьд нь үзэж байгаагүй өвчин, эмнэлэг үүнийг ерөнхийд нь "орчин үеийн өвчин" гэж нэрлэдэг. Эмнэлэг өвчнийг эмчилж чаддаг юм уу үгүй юм уу? Мэдээж чадна. Эмнэлэг өвчнийг эмчилж чаддаггүй байвал, хэн үнэмших юм, хүмүүс юу гэж эмнэлэгт очиж үзүүлэх юм. Эмнэлэг өвчнийг эмчилж чадна, зөвхөн түүний эмчлэх арга нь энгийн хүний тэр давхаргынх, мөн тэр өвчин нь энгийн бус юм, зарим өвчин маш их айхтар. Иймээс эмнэлэг ингэж ярьдаг: өвчтэй байвал эртхэн шиг эмчлүүл. Хүндэрчихвэл тэр эмчилж чадахгүй, эмний хэмжээ ихэдчихвэл хүн ч хордоно. Одоогийн эмчилгээний түвшин бидний шинжлэх ухааны түвшинтэй адил, бүгд энгийн хүний энэ давхаргад байгаа, иймээс тэр ийм л нэг эмчилгээний үр нөлөөтэй. Нэг асуудлыг тодорхой яръя, жирийн чигон эмчилгээ ба эмнэлгийн эмчилгээ, бүгд өвчнийг үүсгэсэн үндсэн учирын гайг хойшруулдаг, хойд насанд эсвэл ирээдүй хүртэл хойшруулдаг, үндсэндээ нүгэлд хүрдэггүй.

Бид Хятадын эмчилгээг яръя. Хятадын эмчилгээ өвчнийг эдгээх нь чигон өвчнийг эдгээхтэй маш ойролцоо. Хятадын дээр үед, Хятадын эмчилгээний эмч бараг бүгд онцгой чадвартай байсан, Сунь Симиао, Хуа Туо, Ли Шижэнь, Биан Чуэ гэх мэт эдгээр анагаах ухааны их эрдэмтэд, бүгд онцгой чадвартай байсан, анагаах ухааны номон дээр бүгд тэмдэглэгдсэн. Гэхдээ одоо үргэлж эдгээр охь зүйлүүд шүүмжлэгддэг, Хятад эмчилгээ зөвхөн тэдгээрийн жорыг уламжлан авсан, эсвэл туршлагыг нь туршсан. Хятадын дээр үеийн Хятад эмчилгээ маш их хөгжсөн, хөгжсөн хэмжээ нь одоогийн анагаах ухаанаас илүү давуу. Зарим хүн ингэж боддог, одоогийн анагаах ухаан аягүй хөгжсөн ш дээ, СТ-гээр шууд хүний дотрыг хардаг, эхо-гоор харна, зураг авна, рейнтген туяагаар харах гэх мэт. Одоогийн тоног төхөөрөмж тэргүүлэлтэй байгаа, минийхээр энэ нь Хятадын дээр үеийн анагаах ухааныг гүйцэхгүй.

Хуа Туо, Цао Цаогийн тархинд хавдар байгааг нь харсан, толгойнд нь операц хийж хавдарыг нь авна гэсэн. Цао Цао сонсоод Хуа Туо түүнийг ална гэж бодоод, Хуа Туог бариулсан, эцэст нь Хуа Туо шоронд үхсэн. Цао Цаогийн өвчин хөдлөхөд Хуа Туог санасан, Хуа Туог хайж эрэхэд, тэр аль хэдийн нас барчихсан байсан. Дараа нь Цао Цао энэ өвчнөөр нас барсан. Хуо Туо яаж мэдсэн бэ? Тэр харсан, энэ нь бид хүмүүсийн онцгой чадвар юм, хуучны анагаах ухааны их эрдэмтэд бүгд ийм чадвартай байсан. Тэнгэрийн нүд нээгдсэний дараа, нэг талаас нэг цагт хүний биеийн дөрвөн талыг хардаг, урд талаас хойд тал, зүүн тал, баруун талыг хардаг; бас нэг нэг давхаргаар шаталж харна; бас энэ орон зайг нэвтрээд өвчний үндсэн учрыг нь харна. Одоогийн эмчилгээний арга ийм байдалд хүрч чадах юм уу? Маш хол зөрөөтэй, магадгүй мянган жил өнгөрнө!СТ, Эхо, рейтгэн туяа бас хүний биен дотрыг хардаг, гэхдээ тоног төхөөрөмж нь их том, энэ зүйлийг биендээ авч явж болохгүй, тоггүй бол бас болохгүй. Мөн энэ тэнгэрийн нүд хаана явсан ч харна, эрчим хүч хэрэггүй, яаж тэнцэх юм!

Зарим хүн одоогийн эм ийм тийм гэж ярьдаг. Би хэлбэл тийм биш, Хятадын дээр үеийн тэдгээр өвсөн эм жинхэнэ үйлчилж сайжруулна. Маш олон зүйлүүд уламжлагдаагүй; бас маш олон зүйл гээгдээгүй, ард түмэнд уламжлагдсан. Би Чичи Хаэр хотод хичээл зааж байхад, гудамжинд үзмэр дэлгэчихсэн, нэг хүн хүний шүдийг авч байгааг харсан. Нэг харахад энэ хүн урд нутгаас ирсэн, зүүн хойд зүгийн хүний хувцаслалтай адилгүй байсан. Хэн ирсэн ч үгүй гэхгүй, ирсэн бүгдийн шүдийг авна, шүдийг нь аваад бөөгнүүлээд тавьчихсан. Тэр хүний шүдийг авч байгаа нь зорилго нь биш, зорилго нь эмээ зарах юм. Тэр эм нь маш өтгөн, шар хий гардаг. Шүдийг нь авахдаа, эмний шилний тагийг нь онгойлгоод, авах гэж байгаа шүдийг гаднаас нь хараад, хүнийг шар усан эмний хийг үнэртүүлсэн, усан эм нь багасаагүй, таглаад тэндээ тавьчихсан. Кармаанаасаа нэг шүдэнзний мод гаргаж ирээд, тэр эмний тухайгаа яриад л, шүдэнзний модоор шүдийг нь түлхээд л унагачихсан, өвдөхгүй, жоохон цустай, тэгэхдээ бараг цус гарахгүй. Та бүгд боддоо, шүдэнзний модоор хүчтэй түлхчихвэл хугарчихна ш дээ, гэхдээ тэр шүдэнзний модоор шүдийг түлхээд унагаачихсан.

Би хэлбэл Хятадын зарим зүйлүүд ард түмэнд уламжлагдсан, мөн барууны эмчилгээний нарийн тоног төхөөрөмж түүнийг гүйцэхгүй, хэний эмчилгээний үр дүн нь сайныг нь харая, тэр шүдэнзний модоор түлхээд л унагачихдаг. Барууны эмчилгээ шүд авахдаа эхлээд мэдээ алдуулах тариа тарина, энд тэндээс хатгана, зүүгээр хатгахад их өвдөнө ш дээ, мэдээ алдсаны дараа, бахиараа татна. Татаад л татаад л, сайн болохгүй бол буйландаа хугарчихна. Алхаар, цүцээр хусана, цохиулаад хамаг бие нь салаганан чичирнэ, дараа нь дахиад нарийн тоног төхөөрөмжөөр өрөмдөнө. Зарим хүн өрөмдүүлээд бие нь өөрийн эрхгүй үсрэнэ, их өвдөнө ч цус ч гарна. Чи хэлдээ аль нь сайн, аль нь тэргүүлэлтэй вэ? Бид гаднаас нь тоног төхөөрөмжөөр харж болохгүй, түүний жинхэнэ үр дүнг харах ёстой. Хятадын дээр үеийн хятад эмчилгээ маш их өндөр хөгжилтэй байсан, одоогийн барууны эмчилгээ дахин хэдэн жил болсон ч гүйцэхгүй.

Хятадын дээр үеийн шинжлэх ухаан нь бидний орчин үеийн баруунаас сурсан шинжлэх ухаантай адилгүй, тэр нь өөр нэг замаар явсан, өөр нэг байдлыг авчирсан. Иймээс бидний одоогийн таних аргаас Хятадын дээр үеийн шинжлэх ухааныг ойлгож болохгүй, яагаад гэвэл Хятадын дээр үеийн шинжлэх ухаан шууд хүний бие, амь, сансар ертөнц, шууд эдгээр зүйлийг судалдаг байсан, иймээс тэр өөр нэг замаар явсан. Тэр үед сургуульд явж байсан хүмүүс, бүгд самтат суухыг, суух хэлбэрийг, бийр бариад хийн амьсгаагаа төвлөрүүлэхийг эрхэмлэдэг байсан, янз бүрийн ажил төрөл дээр сэтгэл ариутгах, амьсгалаа зохицуулахыг ярьдаг, бүх нийгэм бүгд ийм нэг байдалд байдаг байсан.

Зарим хүн ингэж ярьсан: Хятадын дээр үеийн шинжлэх ухааны дагуугаар явбал, өнөөдрийн машин, вагон байж чадах юм уу? өнөөдрийн орчин үеийн байдал байж чадах юм уу? Би хэлье чи энэ орчинд өөр байдлыг ойлгож болохгүй, чиний бодол төсөөлөл хувьсах ёстой. Зурагт байхгүй бол, хүний духны урд өөрөө байдаг, юуг харая гэвэл юуг л харна, бас гон чадвар оршино. Вагон, машин байхгүй бол, хүн сууж байгаад ниснэ, цахилгаан шат ч хэрэггүй. Өөр янзтай нийгмийн хөгжих байдал бий болно, зөвхөн энэ байдалд хязгаарлагдахгүй. Харь гаригийн хүний нисэх таваг ирэхдээ явахдаа маш хурдан, том жижгээр өөрчлөгддөг. Тэдний явж байгаа нь бүүр өөр хөгжлийн замаар явсан, өөр нэг янзын шинжлэх ухааны арга юм.